Зар

2010/10/01

Биологийн цаг

Эрvvл цовоо амьдрахад хамгийн чухал зvйл бол бөх гэгч тухтай унтаж амрах явдал юм. Энэ амралт цаг бvрт өөр өөр байдаг ба хvний гэсэн тэр цаг бvрт дасан ажиллах бөгөөд өөрийн гэсэн зохицуулга дор ажилладаг. Vvнийг биологийн цаг гэдэг байна.
Санамж: Хvн едерт дунджаар 7~8 цаг унтах ёстой. Хэрэв илvv унтвал зvрх судасны евчтэй болж таргална. Бага унтаад байвал сэтгэц мэдэрлийн евчтэй болноо гэж!!


01.00 Бөх нойрсох vе өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илvvтэй болно.
02.00 Элэгнээс бусад эрхтэн бараг ажиллахгvй. Энэ vед унтахгvй бол кофе, цай, спиртийн зvйл ууж болохгvй. Аяга ус юмуу сvv уу.
03.00 Цусны даралт хамгийн доод хэмжээнд хvрч судасны лугшилт амьсгаа удааширна.
04.00 Даралт бага. Тархи маш бага цусаар тэжээгдэнэ. Харин сонсгол их соргог байна. Энэ цагт нас баралт их байна.
05.00 Бөөр ажиллахгvй, нойр хөнгөн зvvдлэнэ. Энэ цагт босвол их сэргэлэн байна.
06.00 Даралт ихсэн зvрхний цохилт тvргэсч, судасны лугшилт олширно.
07.00 Биеийн дархлал хамгаалах чадвар xvчтэй болно. Нян устгах чадвартай.
08.00 Гvйцэд амарч бие хорт бодисноос бvрэн чөлөөлөгдсөн байна. Энэ vед архи ууж болохгvй. Уувал элэгний ачаалал ихсэнэ.
09.00 Сэтгэхvйн идэвхи сайжирч өвчин мэдрэх нь багасна. Зvрх сайн ажиллана.
10.00 Ажиллах чадвар сайжирна. Иймд энэ цагийг vр бvтээлтэй ашигла.
11.00 Зvрх сэтгэхvй зохицсон хэвийн сайн ажиллана.
12.00 Бvх хvчийг дайчлах үе. Энэ цагт бvv хоолол. Нэг цагийн дараа хооллох хэрэгтэй.
13.00 Элэг амарч байна. Глюкоген цусанд бага зэрэг орно. Ажиллах идэвхи буурч ядарна. Тvр амар.
14.00 Биеийн хvч тамир суларна.
15.00 Ажиллах чадвар сайжирна.Vнэрлэх, амтлах мэдрэхvй гоц сайн.
16.00 Цусанд сахарын хэмжээ ихсэнэ. Энэ нь өвчний шинж биш юм.
17.00 Хөдөлмөрийн бvтээмж өндөр байна.
18.00 Биеийн өвчин мэдрэх чадвар буурч, сэтгэцийн сэргэг байдал алдагдана.
19.00 Даралт ихэсч сэтгэхvйн тогтонги байдал алдагдана. Толгой амархан өвдөнө. Харшлын өвчтэй хvнд хамгийн муу.
20.00 Биеийн байдал гайхамшигтай сайн, сэтгэл тайван.
21.00 Цээжлэх зvйл амархан тогтоно. Ой ухаан хурц байна.
22.00 Цусны цагаан бөөм олширно. Биеийн халуун буурна.
23.00 Бие махбодь амрахыг шаардана. Эсийн сэргэн төлжих чанар vргэлжилнэ.
24.00 Бие төдийгvй тархи амрахад бэлтгэгдэнэ. Мартамхай байх учир цээжилсэн зvйл ойд тогтохгvй.

6 comments: