Зар

2010/10/07

Вангагийн зөгнөл


Олон хүмүүс зөнчийн урдаас хэлсэн үгэнд итгэдэггүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам л Ванга-ийн ихэнх зөгнөлүүд нь биелэж хүмүүсийг өөрт нь итгэхээс аргагүй байдалд хүргэж байгаа билээ. Тэрээр Bulgaria улсын Petrich хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг уридчилан харах далд авьяс нь илэрсэн байна. Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсан юм. Үүний тод жишээ бол 9-р сарын 11-нд Америкт болсон аймшигт халдлагын талаар урьдчилан хэлж байжээ. Түүний хэлсэн олон олон зөгнөлүүд биелж байгаа нь гайхмаар хэрнээ аймшигтай болж байна…




Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөлөө.
УРЬДЧИЛАН ХЭЛСЭН ТОМООХОН ЗӨН Хэлсэн нь: “Айдас, айдас. Америкийн ах дүүс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугүй хүмүүсийн цус гол мэт урсана. /1989 он/
Үр дун: Биелсэн. 2001 оны 9-р сарын 11-нд алан хядагчид АНУ-д цохилт өгснөөр Дэлхийн худаддааны төвийн цамхгууд нуран унасан. Тайлбар: Нурсан цамхгуудыг “ихрүүд”, “ах дүү” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг “төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Үүнийг англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, түүний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ 2008. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
2010. Дэлхийн III дайн эхэлнэ.
Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.
2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал үлдэхгүй. Дараа нь амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлүүлнэ.
2014. Ихэнх хүмүүс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө.
2016. Европ бараг хүнгүй болно.
2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно.
2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно
2025. Европ мөн л хүн ам багатай байна.
2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Магадгүй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хөлөг Сугар руу ниснэ.
2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ.
2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.
2046. Ямар ч эрхтнийг ургуулна. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн сайн аргуудын нэг болно.
2066. АНУ лалын Римд довтлох үедээ шинэ хэлбэрийн цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.
2076. Ангигүй нийгэм /коммунист/ тоггоно.
2084. Байгаль сэргэнэ.
2088. Шинэ өвчин-хэдхэн хоромд /секундэд/ хөгширнө.
2097. Хурдан хөгшрөлтийг ялна.
2100. Хиймэл нар Дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.
2111. Хүмүүс киборг /амьд робот/ болцгооно.
2123. Бага улсуудын хооронд дайн гарна. Их гүрнүүд оролцохгүй.
2125. Унгарт сансраас дохио хүлээж авна /Хүмүүс ахиад л бүгд Вангаг дурсан санах болно/.
2130. Усан дор амьдарч эхэлнэ /харь гарагийнхны зөвлөгөөний тусламжгайгаар/.
2164. Амьтдыг хагас хүнд хувиргана.
2167. Шинэ шашин үүснэ.
2170. Их ган болно.
2183. Ангарагт нүүж суурьшсан хүмүүс цөмийн зэвсэггэй их гүрэн болж, Дэлхийгээс тусгаар тогтнол шаардана.
2187. Хоёр том галт уул дэлбэрэхийг зогсоож чадна.
2195. Далай тэнгист сууршигсад эрчим хүч, хүнсээр бүрэн хангагдана.
2196. Азийнхан болон европчууд бүрэн холилдоно.
2201. Наран дээрх халуун цөмийн ажиллагаа удааширна. Хүйтэрнэ.
2221. Хүн төрөлхтөн дэлхийн бус амьдрал хайх эрэддээ ямар нэгэн аймшигтай юмтай холбоо тогтооно.
2256. Сансрын хөлөг Дэлхийд шинэ аймшигтай өвчин авчирна.
2262. Гарагуудын тойрог зам аажмаар өөрчлөгдөнө. Ангарагт сүүлт од заналхийлнэ.
2271. Өөрчлөгдсөн физикийн тогтмолуудыг шинээр тооцоолно.
2273. Шар, цагаан, хар арьстнууд холилдоно. Арьсны шинэ өнгө бий болно.
2279. Хоосноос эрчим хүч гаргаж авна.
2288. Цаг хугацаанд аялна. Харь гарагийнхантай шинээр холбоо тогтооно.
2291. Нар хөрч эхэлнэ. Түүнийг асаах оролдлого хийнэ.
2296. Наран дээр хүчтэй дэлбэрэлт болно. Газрын татах хүч өөрчлөгдөнө. Хуучин сансрын станцууд, хиймэл дагуулууд дэлхийд унаж эхэлнэ.
2299. Францад лалын эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.
2302. Шинэ чухал хуулиуд. Огторгуй ертөнцийн нууцыг нээнэ.
2304. Сарны нууцыг тайлна.
2341. Сансраас дэлхий рүү ямар нэг аймшигтай юм дөхөж байна.
2354. Хиймэл нарнуудын нэгэнд гарсан осол ган авчирна.
2371. Агуу их өлсгөлөн болно.
2378. Шинэ хурдан өсч буй арьстан.
2480. Хоёр хиймэл нар мөргөлдөнө. Дэлхий харуй бүрийд автана.
3005. Ангарагт дайн гарна. Гарагуудын тойрог зам зөрчилдөнө.
3010. Сүүлт од Сарыг мөргөнө. Дэлхийн эргэн тойронд чулуу, тоосон бүс бий болно.
3797. Энэ цаг болоход дэлхий дээрх амьд бүхэн үхэх боловч хүн төрөлхтөн өөр одны системд Шинэ амьдралын суурийг тавьж чадсан байна.
Ванга 1911 оны 1-р сарын 31-нд төрсөн бөгөөд 1996 оны 8-р сарын 11-нд буюу 85 насандаа таалал төгссөн байна. Петрич хотод амьдарч байсан түүнийг Рупите гэдэг газар “Болгарын Арйун Петка” сүмийн дэргэд оршуулсан юм.

4 comments:

  1. oooo aimr
    ene tgd bieleh magadlal ihtey gj bodhoor

    ReplyDelete
  2. Kk... yun 2012 yun 2014 eniig unshsan chini setgel sergeed yvchihlaa!! Yooh!! bi lav 2066(ydahdaa) on hurtel amid yvna gej bodoj bn shu!! :D

    ReplyDelete
  3. huuyee ene yaar aimar yum be tghdee goy medeelel bna. ene bitgii biyleesee hehe

    ReplyDelete